SmartCar.mn
Astvision LLC - Feb 13, 2018

Description

Смарткарын танилцуулга
SmartCar цахим үйлчилгээ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ юм. Хэрэглэгч та энэхүү цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авна.
2016 оны 04 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 800'485 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 62.1 хувь, орон нутагт 37.9 хувь нь бүртгэлтэй байна.
Тиймээс тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SmartCar цахим системээр мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Авто тээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо, Нийслэлийн Тээврийн газар, Ачигч автомашины нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч та Смарткар цахим системийг хэрэглэснээр өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллээ нэг дороос шалгах, холбогдох татвар хураамжийг онлайнаар Visa, Master, Төгрөг картаар төлөх боломжтой.

Үйлчилгээ
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах
Албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл шалгах, онлайнаар төлөх
Торгуулийн мэдээлэл, түүхээ шалгах
Оношилгооны мэдээлэл шалгах
Даатгалын мэдээлэл шалгах

Давуу талууд
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын зэрэг мэдээллийг нэг дороос шалгана.
Татвар хураамжийг төлбөрийн картаа ашиглан онлайнаар төлнө.
Вэб сайт болон ухаалаг утасны iOS, Android аппликейшнтэй.

Ашиглах заавар
Смарткар цахим системийг www.smartcar.mn вэб хаягаар хэрэглэхээс гадна SmartCar мобайл аппликейшныг App Store, Play Store-с ухаалаг утас дээр татаж суулгах ба тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан хайлт хийснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авч болно.

Learn More

Additional information

Updated
Size
Downloads
Current Version
Requires Android
Feb 13, 2018
5.28MB
0
1.1.1
Android 4.0 or higher

More From developer

Autoland 2.0.1 by Astvision LLC
Nov 8, 2017

Version:2.0.1

Uploaded: Nov 8, 2017 at 17:18 CST

File size:4.14MB

Downloads:0

Agaar.mn 1.6 by Astvision LLC
May 25, 2016

Version:1.6

Uploaded: May 25, 2016 at 17:30 CDT

File size:4.72MB

Downloads:2